Ц.Нямдоржын хүү Н.Анхбаяр гишүүний туслахаас Консулд
Засгийн газрын ээлжит хуралдаанаар таван орны элчин сайдад санал болгох хүний нэрийг дэвшүүлж, хоёр ерөнхий консулыг томилжээ. Тухайлбал
Монгол Улсын ерөнхий консулын газрыг энэ жил шинээр нээсэн АНУ-ын Сан- Франциско хотод Н.Анхбаярыг ерөнхий консулаар Засгийн газраас томилоод байна. Тэрбээр УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү гэдгээрээ анхаарал татсаар байна.. Түүний намтарт өгүүлсэнээр 1979 онд Увс аймагт мэндэлсэн. Ажлын гараагаа УИХ-ын гишүүний туслахаар эхэлсэн гэж тэмдэглэсэн байгаа юм.. Өөрөөр хэлбэл, аавынхаа туслахаар ажиллаж төрийн албанд хөл тавьсан үеэс эхэлжээ.Үүнээс хойш УИХ дахь МАН-ын бүлэгт референт болсон аж. Тэндээсээ ГХЯ-нд шилжин атташе, 2010 оны арванхоёрдугаар сараас ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газарт дэд захирал болж түүнчлэн АНУ-ын Сан- Франциско хотод ерөнхий консулаар томилогдоод байгаа. Харин Д.Батжаргалыг Японы Осака хотод суух Ерөнхий консулаар томилжээ. Д.Батжаргал Улсын банк, Токио дахь Монгол Улсын ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, 2009 оноос мөн ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж буй аж. Консулуудыг Засгийн газрын хуралдааны шийдвэрээр томилсон бол Элчин сайд нарын томилгоог УИХ-аар оруулан шийдэх аж.
Г.Нэргүй.
URL: