У.Хүрэлсүх, Н.Энхболд, Ц.Нямдорж нар Ерөнхий сайдад өрсөлдөнө
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдлаа. Удирдах зөвлөлөөс МАН-ын Бага хурлыг энэ сарын 25-нд хуралдуулахаар товложээ. МАН-ын Бага хурлаар Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргыг тодруулах юм. Энэ албан тушаалд олон хүний нэр яригдаж байсан ч МАН-ын бүлэг, фракцуудаас Бага хурал дээр У.Хүрэлсүх, Н.Энхболд, Ц.Нямдорж нарыг нэр дэвшүүлэх нь өчигдрөөс тодорхой болж байна.
Түүнчлэн МАН-ын Удирдах зөвлөлийн энэ удаагийн хурал тун чиг аядуу зөөлөн болжээ. Удирдах зөвлөлийн гишүүд “…Асуудал нэгэнт ийм дээрээ хүрлээ. Тиймээс эвтэй байж Бага хурлаа хуралдуулаад намын даргаа сонгоё” гэцгээсэн байна.
URL: