Олон улсын тогоочийн тэмцээнээс Б.Дагвасүрэн мөнгөн медаль хүртжээ

527-1505279023p1bpsnt0nhm9e17fht5k1or2udi1Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Абу Даби хотод 10 дугаар сард болох “Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд тогоочийн төрөлд оролцох, Хүнс, технологийн политехник коллежийн IY курсын оюутан Б.Дагвасүрэн “Chinggis khaan’s challenge cup-2017” олон улсын тэмцээний удирдамжийн нэг модуль /даалгавар/-иар ур чадвараа сорьж мөнгөн медаль хүртжээ.

Энэхүү олон улсын тогооч нарын тэмцээн 34 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсад анх удаа “Chinggis khaan’s challenge cup-2017” нэртэйгээр энэ сарын 6-7-нд Улаанбаатар хотноо амжилттай болов. Тэмцээний шүүгчээр Монгол, Турк, Солонгос, Румын, Энэтхэг улсын олон улсын эрхтэй шүүгчид, оролцогчоор Монгол, Турк, Солонгос, Румын, Энэтхэг, Орос, Хятад улсын тогооч нар оролцсон юм.
Олон улсын тогооч нарын насанд хүрэгчдийн уг тэмцээнийг Дэлхийн тогооч нарын холбоо, Монголын мастер тогооч нарын холбоо, Монголын Кулинарын холбоо, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо, МҮХАҮТ, ХХААХҮЯ болон бусад мэргэжлийн холбоо, байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
Олон улсын тогооч нарын тэмцээн Төв Азид анх удаа болж байгаа гэдгээрээ онцлогтой. Тус тэмцээний зорилго нь Олон улсын шилдэг тогооч нараар дамжин монгол хоолны соёлыг дэлхийд таниулах, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, худалдааг хамгийн ихээр татдаг хоол үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж байгаа юм.
Д.Өлзий 
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих