Х.Баттулгад ажилладаг гэх хүмүүс “хууль, шүүх бидэнд үйлчлэхгүй” хэмээн хүн зодож танхайрдаг болжээ
Ерөнхийлөгч Х.Баттулгын ПиАр-ын багт ажиллаж, Баянгол зочид буудалд байрлан Эх оронч Халтмаагийн Баттулгын сошиал хаягуудыг ажиллуулдаг гэж өөрийгөө танилцуулсан Л.Гантулга гэх залуу архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хүн зодож танхайрчээ. Тодруулбал, тэрбээр эрүүл ухаанаа алдтал архи хэтрүүлэн уусан байх үедээ бусдын биед халдаж, архины шилээр сэтгүүлч ажилтай иргэн Б-ийн судсыг ханах оролдлого хийж амь насанд нь заналхийлсэн байна.
Үүнийхээ дараа Л.Гантулга гэгч нь, “Одоо та нар намайг яаж ч чадахгүй шүү. Би Ерөнхийлөгчийн хамгаалалтад байдаг хүн. Тэр хууль, шүүх, шорон цагдаа чинь бидэнд огт үйлчлэхгүй” хэмээн агсамнаж хэргийн газраас зугтсан талаар гэрчүүд мэдээллээ.
Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй дахин хүргэх болно.
Ekhsurvalj.mn
URL: