Перу улс Хойд Солонгосын Элчин сайдыг хөөжээ
Перу улсын эрх баригчид Хойд Солонгосын Элчин сайдыг ажлын таван өдөрт багтаан эх орныг нь орхин гарахыг шаардсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Эрх баригчид Элчин сайдыг эх орноосоо хөөж буй шалтгаан нь тус улс энэ сарын эхээр зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсэнтэй холбоотой гэжээ.
Перу улсын нийслэл Лима хотноо суух Хойд Солонгосын Элчин сайд Ким Хак Чол “Харамсалтай байна” гэж мэдэгдэв. НҮБ-ын Аюулгүй зөвлөл өчигдөр 100 хувийн саналаар олон улсын энхтайвнаас нүүр бууруулсан Хойд Солонгосын эсрэг дахин хориг тавихаар тохиролцсон юм.
Хэдхэн өдрийн өмнө Мексикийн эрх баригчид мөн Хойд Солонгосын Элчин сайдыг эх орноосоо хөөсөн билээ.
АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пэнс өнгөрөгч сард Латин Америкийн орнуудаар айлчлахдаа Бразил, Чили, Перу, Мексикийн эрх баригчдыг Хойд Солонгостой байгуулсан дипломат харилцаагаа таслахыг уриалсан юм.
Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn
URL: