Дүрэм зөрчвөл дэвжээний хажуугаас хөөгдөнө
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос тэмцээний үед тамирчдаа дэвжээнд авч гарсан дасгалжуулагчдын биеэ авч явах байдлын талаар шинэ дүрэм баталжээ.
Арваннэгдүгээр сарын 19-20 буюу ирэх амралтын өдрүүдэд Голландын Амстердам хотноо зохиогдох Гран-при тэмцээнээс эхлэн дүрмийн дараах заалтуудыг хэрэгжүүлж эхлэх ажээ.
Үүнд:
1.Барилдааны үед дасгалжуулагчид өөрийн тамирчиндаа заавар зөвлөгөө өгч болохгүй
2.Харин шүүгчийн МАТЭ дохионы дараа буюу барилдаан түр завсарласан үед дасгалжуулагч тамирчиндаа заавар зөвлөгөө өгч болно
3.Шүүгч ХАЖИМЭ дохиог өгч, барилдаан цааш үргэлжлэхэд дасгалжуулагч дахин чимээгүй байдлаа хадгалах хэрэгтэй
4.Хэрэв дасгалжуулагч энэхүү зааврыг зөрчвөл түүнийг дэвжээний хажуугаас хөөнө
5.Хэрэв дасгалжуулагч дэвжээний хажуугаас холдсон ч үргэлжлүүлэн хашгирсаар байвал торгуулийн арга хэмжээ оногдуулна гэсэн байна.
Б.Хэрлэн
URL: