НИЙСЛЭЛД ДОХ-ЫН ХОЁР ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

дохМанай улсад ДОХ-ын халдвар авсан 243 дахь тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн наймдугаар сард нийслэл хотод энэхүү халварт өвчний хоёр тохиолдол илэрсэн байна.

Анх 1992 онд бүртгэгдсэнээс хойш өнөөдөр аюулын харанга дэлдээд буй энэхүү верус өнгөрсөн онд шинэчилсэн тооцооллоор 49 насныхны дунд -ийн халдвартай 457 хүн байж болзошгүй гэсэн дүн гарсан. Өөрөөр хэлбэл, халдвараар бүртгэгдсэн хоёр хүний ард гурван оношлогдоогүй хүн байна гэсэн тооцоо юм.

Бүртгэгдсэн ХДХВ-ийн тохиолдлуудын 62 хувийг 25-34 насны залуучууд эзэлж, 99% нь бэлгийн замаар халдварлаж, нас баралтын тохиолдол 35 байна. Тэдний 80 хувийг эрчүүд эзэлж байна гэсэн судалгаа гарчээ.

Халдвар авсан хүмүүс эмчилгээнд хугацаа алдалгүй орох нь наслалтыг уртасгаж, аливаа хүндрэл эрсдэлээс сэргийлдэг байна. Иймээс 15-49 насны нөхөн үржихүйн насны  хүмүүс жилд нэг удаа шинжилгээнд хамрагдах шаардлагатай аж.


URL:

Сэтгэгдэл бичих