Таван давхраас үсэрсэн хэрэг гарлаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Улаанбаатар хотын хэмжээнд есдүгээр сарын 9- 10-ны өдрийн цагдаад ирсэн мэдээллээс иргэд, байгууллагын ирүүлсэн нийт 1876 мэдээллийг шалгаснаас, гэмт хэргийн 124, зөрчлийн 1289, согтуугийн 354, зам тээврийн ослын 463, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 59 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд үргэлжлүүлэн шалгаж байна.
Нэгэн ноцтой хэрэг нь 16 настай охин цонхоор унаж амиа хорлохыг завджээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд “Цагдаа хотхоны 13 дугаар байрны таван давхрын цонхоор хүн уналаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад тус хороонд суух, 16 настай, эмэгтэй Г нь аав, ээж хоёртойгоо, гар утсаа хаяснаас болж маргалдаж, улмаар таван давхрын цонхоор унаж гэмтсэн байжээ. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: