МАХН хоёр хуваагдах уу?
Энэ үеэр МАХН-аас УИХ-д цор ганц суудал авчирсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү намынхаа хэсэг гишүүдийн хамт цэцэг өргөсөн бол төд удалгүй МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, Н.Удвал нарын хэсэг хүмүүс тусдаа цэцэг өргөж харагдав.
МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар нуруу нуруугаа харсан нь эртнээс илэрхий байсан. МАХН-ын дарга Н.Энхбаяр Төрийн ордны гадна Үндсэн хуулийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байхад УИХ-ын гишүүн О.Баасанхүү шинэ Үндсэн хуулийн төслөөр Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулж байх жишээтэй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа ”Би Н.Энхбаяр даргад одоо ямар ч өргүй. Би эцсээ хүртэл энэ хүнийг хамгаалсан, тэмцсэн. Бүх боломжийг нь олгож өгсөн. Одоо хангалттай. Би өөрийнхөө ирээдүй, 2020 оны төлөө огтхон ч айхгүй байна. Одоо МАХН Н.Энхбаяр даргагүйгээр урагшаа харж, урагшаа зоригтой хөдлөх цаг болсон.
Би энэ намыг зусар бялдуучид, албан тушаалын хэнээтнүүдээс цэвэрлэж жинхэнэ эздэд нь ойртуулна. Зоригтой шинэчлэл хийнэ. Бага чуулганы гишүүдийн дийлэнх нь намайг дэмжиж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлж байв.
Энэ бүхэн МАХН хоёр хуваагдах уу, УИХ-ын гишүүн О.Баасанхүү намаа шинэ зохион байгуулалтаар удирдах нь гэх хүлээлт үүсгээд байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Baashuu guai. Everee urgahaar ehiigee morgono gdg de
Энэ мэдрэл муутыг дагавал баларна шүү. Хоёр нүүр гаргачихаад Эрдэнэбатын засгийн газрыг огцруулахад гар өргөхөөс зугтаагаад л Баасанхүү гээч Энхболд Элбэгдоржийн бууны нохой болох нь харагдаад л байна шүү.