Эрдэмтэд анх удаа цусны хиймэл эд эсийг шилжүүлэн суулгалаа
Эрдэмтэд хиймэл цус гарган авах судалгааны ажилдаа чухал алхам хийснээ мэдэгджээ.
“MedDaily” сэтгүүлийн мэдээлснээр, судлаач Люк Дуэ Францын Пьер болон Мари Кюри нарын нэрэмжит их сургуулийн мэргэжил нэгт нөхдийнхөө хамт туршилтад сайн дураараа оролцсон хүмүүсийн чөмөгнөөс цусыг бий болгодог тулгуур эд эсийг гарган авчээ.
Эрдэмтэд уг эд эсүүдийг хиймлээр гарган авсан цусны улаан бөөмөнд суулгасан байна. Үүний дараа тэдгээрийн амьдрах чадварыг ажиглахын тулд 10 тэрбум ширхэг эд эсийг донорт буцаан суулгажээ. Тав хоногийн дараа эд эсүүдийн 94-100 хувь нь бие организмд байсаар байв. Гэвч 26 хоногийн дараа тэдгээр эсийн 41-63 хувь нь үлдсэн байжээ. Энэ үзүүлэлт нь цусны ердийн улаан бөөмийн тэсэн үлдэх чадвартай бүрэн тохирч байгаа гэнэ.
Өмнө нь эрдэмтэд хиймэл цус бүтээхийг оролдсон боловч бүтээгдэхүүний аюулгүй байдал, үр ашиг гэх мэтийн асуудалтай тулгарсны улмаас чадаагүй юм. Мэргэжилтнүүд ойрын ирээдүйд цусны хиймэл эд эсийг олон тоогоор хямд өртгөөр гарган авах үйлдвэрлэлийг эхлүүлэхээр ажиллаж байна.
Д.Жаргал
URL: