ӨМНӨГОВИЙН БАРУУН СУМД РУУ ЧИГЛЭСЭН ЗАМЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА
Өмнөговьчууд сумдаа аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбох ажлыг амжилттай хэрэгжүүлэн Даланзадгад-Баяндалай чиглэлд энэ жил 25 км авто замыг ашиглалтад оруулав. Нийт тус чиглэлд 81 км хатуу хучилттай авто зам тавигдаад байгаа ба орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж буйгаараа улсдаа АНХДАГЧ АЙМАГ болж байна. Ирэх жилүүдэд сумдаа аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбох ажил үргэлжлэн хийгдэнэ.
URL: