Хүүхдийн тоглоомын талбайгаас цогцос олджээ

20131106_152405_300x300Өчигдөр орон сууцны дунд байрлах хүүхдийн талбайн ойролцоо үл таних эрэгтэй хүний цогцос олдсон хэрэг гарлаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо 64, 66 байрны дундах хүүхдийн тоглоомын талбайгаас 10 орчим метрийн зайд 30-40 орчим насны эрэгтэй хүний цогцос байгаа талаарх мэдээллийг иргэд цагдаагийн байгууллагад өгчээ. Хачирхалтай нь дээрх цогцос хүүхдийн тоглоомын талбайд өглөөний 07-аас үдийн 11 цаг хүртэл байсан тухай оршин суугчид хэлж байв.

Ингээд иргэдийн дуудлагын дагуу тус дүүргийн Цагдаагийн II хэлтсийн албан хаагчид 07:30 цагт очиж, цогцос байсан газрыг хамгаалалт авчээ. Хэдийгээр цагдаагийн байгууллага хэрэг болсон газрыг хамгаалалтад авсан ч, цогцсыг ил байлгасанд оршин суугчид ихэд ундууцаж, яаралтай холбогдох албаны хүмүүст цогцсыг авч явах ёстойг хэлж байв. Иргэд ажил, сургуульдаа явдаг цагаар, хөл хөдөлгөөн ихтэй газар орон сууцны дунд ил задгай цогцос бүтэн дөрвөн цаг байсанд бухимдаж эхлэсэн байна.

Хэргийн газар байсан цагдаагийн албан хаагч нар “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ажилтнуудыг хүлээж байна. Тэднийг иртэл бид цогцост хүрэх ёсгүй. Дуудлага аль хэдийн өгсөн боловч, өөр нас барсан хүмүүсийн хэргийн газарт ажиллаж байгаа гэнэ. Шүүх эмнэлгийнхэн дуудлага өгсөн дарааллаар нь хэргийн газарт ирдэг гэсэн” гэв.

 times.mn


URL:

Сэтгэгдэл бичих