АН-ын бүлгээс УИХ-д даргад анхааруулга хүргүүллээ
АН-ын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболдод анхааруулга хүргүүллээ. Тус анхааруулгад УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг хуулийн хугацаанд шийдвэрлэхийг шаарджээ. Харин хэлэлцэхгүй бол Үндсэн хууль зөрчсөн асуудлаар цэцэд хандаж, УИХ-ын даргад хариуцлага тооцох нөхцөл байдал үүсэхийг сануулсан байна.
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр нээлтээ хийсэн. Тус хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг завсарлага авснаар тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.
В.Бат
URL: