“Харанга” хамтлагынхан нэгнээсээ түрүүлж үхэх эрхгүй

Монголын рок попын ертөнцөд өөрийн өнгө, төрх, нэр сүр, үүх түүх гээд бүх л зүйлээ үлдээж чадсан хамтлаг бол яах аргагүй Харанга хамтлаг.

Тэдний гал цогтой эрч хүчтэй хэзээ ч хөгширдөггүй цог жавхааг хүн бүр гайхан шагшдаг. Тэдний энэ олон жил хамт байж уран бүтээл тууривсны бас нэг шалтгаан нь тэдний нэг нэгэндээ өгсөн амлалт.

Анхны тоглолт болох амьдрал тоглолтынхоо дараа “Та нар бүх насаараа амт байж чадах уу” гэсэн амлалтын бүгдэнгээс нь авч андгай тангараг өргөцөөсөн нь энэ олон жилийн нөхөрлөлд багагүй түлхэц болсон  гэдэг.
Бүр нэгнээсээ түрүүлж ч үхэх эрхгүй шүү хэмээх андгай тавьж байсан нь манай залуу үеийнхэнд сургамжтай хэрэг байгаа юм. Дөнгөж ганц дуу

гаргаад од болсноор өөрсдийгөө сэтгэж сонин хэвлэлээр хэл ам хийн, хамтлагаасаа гарч ордог одооны залуусын хажууд дэгтэй юм.
“Харанга” хамтлаг бол бараг хагас цэрэгжилтийн байдалтай хамтлаг. Цагийн юм цагтаа гэдэг уриаг тэд ягштал биелүүлдэг гэсэн.

Ч.Ганзориг


URL:

Сэтгэгдэл бичих