13 настай охин архинд хордож нас барсан гэх дүгнэлт гарчээ

150457220359adf32b893f5“Очир” төвийн зочид буудлын өрөөнд гурван залуутай хамт ороод амиа алдсан гэх 13 настай охин архины хордлогын улмаас нас барсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ.

Тодруулбал, Энэ сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагаа хийхэд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд оршин суух 13 настай, эмэгтэй А нь ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ.

Хэргийн газарт 19-20 насны гурван залуу байсныг гэрч болон бусад нотлох баримтаар тогтоон, шалгаж мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа аж.

Т.Гэрэл

zaluu.com


URL:

Нэр: Anonymous Огноо: 6 September 2017

za shaana biz

Сэтгэгдэл бичих