​Ерөнхийлөгчийн охин Б.Намууны хувцаслалт шүүмжлэлд өртөв

5eaf351ce96396c8ebfca9cb03cd620fЕрөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн форумд оролцохоор эдгээр өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотод ажиллаж байна.

Өчигдөр түүнийг  ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч И.Е.Левитин, Гадаад хэргийн дэд сайд В.В.Моргулов, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нарын зэрэг албаны хүмүүсээс гадна охин Б.Намуун нь Владивостокийн нисэх онгоцны буудалд угтан авсан юм.

Харин энэ үеэр Ерөнхийлөгчийн охин Б.Намууны өмссөн хувцас олон нийтийн шүүмжлэлд өртөв. Учир нь тэрбээр Төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр жийнсэн өмд өмсөж, угтан авагсад болох ОХУ-ын төлөөлөгчдийн өмнүүр дайран аавдаа үнсүүлж байгаа бичлэг нийтэд цацагдсан нь ийнхүү олны дургүйцлийг хүргэсэн бололтой.

Х.Онон

Zuv.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 6 September 2017

энэ хүүхнийг оролцуулах хэрэг юу бнаа

Сэтгэгдэл бичих