Тэсрэх бөмбөгийг аюулгүй болгов

1kv7aeh38i70p6na3p53hr7sb_bӨнгөрсөн ням гаригт Германы санхүүгийн нийслэл хэмээгддэг Франкфурт хотод илэрсэн Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөгийг аюулгүй болгосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Германы мэргэжилтнүүд арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлсний дараа ийнхүү арга хэмжээ авчээ. Дайнаас хойшх хамгийн олон тооны хүн буюу 60 мянган хүнийг албадлагаар нүүлгэн шилжүүлсэн бөгөөд мянга гаруй яаралтай тусламжийн ажилтан тэсрэх бөмбөгийн эргэн тойрныг цэвэрлэх ажилд зүтгэсэн байна. Нүүлгэн шилжүүлэх бүсэд хоёр эмнэлэг, хамгаалах байр, дуурийн театр болон Германы Төвбанк, 70 тэрбум ам.долларын үнэ бүхий алтны нөөц хамгаалж буй Бундесбанк зэрэг байгууламжууд багтжээ.

Аврах болон аюулгүй болгох ажиллагаа төлөвлөснөөс урт үргэлжилсэн байна. Гэвч албаныхны тайлбарлаж буйгаар иргэд нар шингэхээс өмнө гэртээ буцан ирж болно хэмээн зарласан байна. Учир нь энэхүү аврах ажиллагаа даваа гаригийн ажлын хэмнэлд нөлөөлөх ёсгүй гэж албаныхан үзжээ. Тэсрэх бөмбөгийн мэргэжилтнүүд ч ажлаа төлөвлөснөөс орой эхэлжээ. Учир нь оршин суугчдын зарим орон гэрээ орхин явахаас татгалзсан нь ийнхүү нөлөөлсөн байна. Дайн дууссанаас хойш 70 гаруй жилийн турш 2000 тонноос илүүтэй тэсрэх бөмбөг, зэр зэвсэг Германаас олдоод байгаа юм. Англи, АНУ-ын дайны онгоцууд 1.5 сая тонн бүхий асар их тэсрэх бөмбөгөөр 600 мянга гаруй хүний аминд хүрсэн билээ. Албаныхны тооцоогоор тэсрэх бөмбөгийн 15 хувийг аюулгүй болгосон бол зарим нь газрын гүнд байгаа аж.

Оршин суугчид гэр орноо орхих зааврыг орон нутгийн 08.00 цагийн үед хүлээн авчээ. Харин цагдаа нар 1.5 км зайд хамгаалалтын бүс тогтоосон байна. Олон хүн хотыг орхин оджээ. Зарим нь нүүлгэн шилжүүлэлтийн талбай дахь кафед үлдсэн аж. Олон музей тасалбараа үнэгүй тарааж, мөн зочид буудлууд ч хямдрал зарласан байна. Франкфуртын үзэсгэлэн худалдааны талбайд хоргодох байр байгуулж хүмүүст гадил болон уух зүйлс тараасан аж. Энэхүү тэсрэх бөмбөг тус хотод өнгөрсөн долоо хоногт илэрсэн юм. Нялх хүүхдүүд болон хүнд өвчтөнүүдийг нүүлгэн шилжүүлэлтийн бүс дэх хоёр эмнэлгээс аврагчид шилжүүлэн гаргасан байна. Тэсрэх бөмбөг аюулгүйжүүлэх мэргэжилтнүүд тусгай систем ашиглаж HC 4000 бөмбөгийг хамгаалах бүсээс нүүлгэжээ. 2010 онд олдсон нэгэн бөмбөгний уршгаар тэсрэх бөмбөг салгах гурван цагдаа амиа алдсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ж.ЦОГЗОЛМАА

 


URL:

Сэтгэгдэл бичих