“Хараацайн жигүүр” компанийн автобуснууд ноцтой осол гаргасаар байна
Наймдугаар сарын 19-ний өглөө Улаанбаатар Завхан чиглэлийн хүн тээврийн автобус Булган аймгийн Рашаант сум буюу Сансараас зүүн тийш 10 орчим километрт ноцтой осол гаргажээ. Тодруулбал, УБ-Завхан чиглэлд зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхлэгч “Хараацайн жигүүр” ХХК-ийн 8843 УНД улсын дугаартай том оврын автобус урсгал сөрж микро автобустай мөргөлдөж, 26 настай Д, 27 настай Б нарын амь насыг хохироосон байна. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Энэ нь уг компанийн анхны осол биш. Удаа дараа ийм осол гаргаж, осолд өртөж хохирсон иргэд ч Завхан баймагт байгаа бөгөөд, иргэд ихэд гомдолтой байна.
Г.Наран
zaluu.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ШУУД ЖОЛООНЫХ НЬ ЭРХИЙГ БҮР МӨСӨН ХУРААЖ АВ БАЙГУУЛЛАГАД НЬ ТОМООХОН АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ