Энэ өдрийн зурхай /2017.09.05/

7d12e8f231147c27c81c5dc503b09a07_1200Өнөөдөр аргын тооллын 2017 оны есдүгээр сарын 05. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Намрын тэргүүн шар бич сарын шинийн 14. Ангараг гараг. Чөдөр одтой, зургаан цагаан мэнгэтэй, хөхөгчин хонь өдөр.

                          Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага
: Төрөхүй
Суудал: 
Огторгуй

Өдрийн наран 6 цаг 21 минутад мандан, 19 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Таны эрүүл мэнд таны гарт бүрэн байна. Хөдөлмөр хамгааллыг буруу хэрэглэснээс эрүүл мэндэд асуудал үүсч болзошгүй. Тайван амьдрах хэрэгтэй. Хэтэрхий ачааллаа хөнгөл. Хуучин анд нөхдүүд сайн танилуудтайгаа уулз. Хэрвээ тэднийгээ гомдоосон бол одоо уучлал гуйж, гэмээ цайруулахад тохиромжтой үе.


ҮХЭР (4/20-5/20)

Шинэ зүйл эхлэх, ажил төрлөө солиход тохиромжтой өдөр. Энэ өдрийн үйл явдлууд таны амьдралд өөрчлөлт гаргана. Та өөрийн багш, зөвлөгч, сайн санаж явдаг хүнээ олно. Амьдралаа мөн өөрийгөө өөрчил. Дотоод асуудлуудаа шийдэхэд хамгийн тохиромжтой өдөр. Энэ нь гадаад асуудлууд шийдэхээс ч хүнд. Өөрчлөлтөөс бүү татгалз. Урьдын юм ул болж одоогийн юм зул болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Материаллаг талаас нь харахад амжилт хүлээсэн өдөр. Ажилтай ч мөнгөтэй ч болох болно. Хэрэгтэй бүхэндээ их хүч гаргах хэрэггүй. Ивээн тэтгэгчийнхээ эрхэнд орохоос болгоомжил. Найз нөхөд, санаа нэгтнүүдтэйгээ харьцахад таатай өдөр. Мэдрэлийн өвчин тусах, толгой өвдөх нигууртай. Та тавгүйрхэж, байнга толгой өвдөж байвал массажны самаар үсээ өдөрт хэд хэд самна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Од эрхэсийн эрхшээл танд тааламжтайгаар нөлөөлөх бололтой. Ажил амжилттай болж, ашигтай наймаа хийн, санхүүгийн асуудал шийдэгдэнэ. Тэд суралцахад тус болж, ажил хэргээр ойр зуур зорчих бололтой. Шинэ газар төвхнөхөд тус болох хүмүүстэй харьцаа тогтооход тусална. Шинэ төслийн гүйцэтгэл ажлыг зоригтойгоор эхэл.


АРСЛАН (7/23-8/22)   

 Залуу хүмүүст асуудал үүсч болзошгүй. Тэд хувь заяаг нь зохицуулж эрх ашгийг нь хөндөх гэсэн аливаа оролдлогод туйлын тэсвэргүй хандана. Хүүхдээ хамгаалах эцэг эхийн байгалийн зөн билэг болон тэднийг болзошгүй таагүй явдлаас хамгаалах хүслийг бүү эсэргүүц.


ОХИН (8/23-9/22)

Өдөр тутмын уйтгарт өдөр. Таны дарга ихээхэн ажлаар дарж магадгүй. Энэ ажлыг чанартай сайн гүйцэтгэ. Таны хичээл зүтгэл үнэлэгдэх болно. Амны хөндий, хоолой өвдөж болох магадлалтай. Чөлөөт цагаа өөрийн хоббид зориул. Таны санхүүгийн байдал онц өөрчлөлтгүй үлдэж болно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Валютын ханш гэнэт өөрчлөгдөнө. Энэ нь таны санхүүгийн байдалд таагүйгээр нөлөөлнө. Арилжаа наймаанд явбал төлөвлөсөн ашгаа олж чадахгүй. Баяжих бүх төлөвлөгөөнүүд одоохондоо хүлээлтэнд орно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хүний амьдралын аз жаргалтай өдрүүдийн нэг. Таны санхүүгийн байдал маш бат бөх байна. Гэнэтийн ихээхэн орлого орж ирэх магадлалтай. Хүчээр амжилтад хүрэх гаж бүү хичээ. Ингэх ч шаардлагагүй. Таагүй зүйлээ даван туулахад энэ өдрийн тааламжтай хандлагыг ашигла.


НУМ (11/22-12/21)

Оюун санаагаа хөгжүүлж, зорилгоо тодорхойлж, хүчээ зөв хуваарилж чадна. Нөхцөл байдлыг зөв үнэлж, зайлшгүй шаардлагатай харилцаа холбоо тогтоож, зорилгодоо хүрэхийн тулд хүчээ оновчтой хуваарилж, бага хүч зарцуулснаар амжилтанд хүрнэ.


МАТАР (12/22-1/19)

Танд маш ашигтай мэт худалдаа арилжааны санал ирнэ. Гэхдээ бичиг баримтууд нь хууль зүйн маш их нууцгай үр дагаврыг агуулж байна. Энэ цаг үед ямарч шийдвэр гаргах хэрэггүй. Та нөхцөл байдлыг бодитоор дүгнэх хэрэгтэй.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр шургуу тэвчээртэй нягт нямбай байдал шаардсан дурын ажил хөдөлмөрөө та биелүүлж чадна. Мэргэжлийн асуудлаар шийдвэр гаргахдаа хамтрагчдынхаа үзэл бодлыг харгалзан үз. Хувийн ашиг сонирхлын үүднээс эргэн тойрныхондоо дарамт бүү үзүүл.


ЗАГАС (2/19-3/20)

Ажил хэрэг хурдан бүтэмжтэй байхыг та мэдэрнэ. Энэ өдөр залхуурч, ажлыг хойш тавьж болохгүй. Түргэн хөдлөх хэрэгтэй. Заримдаа санал зөрөх асуудал гарна. Сэтгэлд сэв сууж болзошгүй. Хувийн сонирхлоо хоёрдугаарт тавь.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих