“Исламын улс” бүлэглэлийн 68 террористыг устгаж, Ниневи мужийг чөлөөлжээ
Өчигдөр Иракийн арми мэдэгдэл гаргаж, мөн өдөр тус орны агаарын хүчин баруун нутгийн Анбар мужийн нэгэн сууринд агаараас цохилт өгч, “Исламын улс” бүлэглэлийн 68 террористыг устгалаа гэжээ.
Иракийн нэгдсэн командлалын газрын мэдэгдэлд тэмдэглэснээр, 8 дугаар сарын 31-нд агаарын цэргийн байлдааны нисэх онгоц “Исламын улс” бүлэглэлийн Ал-Кайм суурин дахь олон түшиц газрыг агаараас бөмбөгдөж, нэг зэвсгийн агуулах, нэг командлалын газрыг дэлбэлж, 56 зэвсэгт этгээдийг устган, 8 этгээдийг шархдуулжээ.
Мөн өдөр ”Исламын улс”-ын амиа золиослон дэлбэрэлт үйлддэг хүмүүсийн орогнож байсан Ал-Каймийн нэгэн сууринг дэлбэлж, амиа золиослохоор бэлгтэж байсан 12 этгээдийг устгажээ.
Иракийн ерөнхий сайд Абади мөн мэдэгдэл гарган “Засгийн газрын арми мөн өдөр “Исламын улс”-ын хяналтад байсан Иракийн умард нутгийн Тел Афар хотыг мэдэлдээ авч, Ниневи мужийг бүрэн чөлөөллөө” гэсэн байна.
URL: