Мєнхийн учрал Эротик өгүүллэг
Yдэш орой болж орондоо орох vест эр хvний хvчирхэг гарт тэврvvлж, энгэрт нь наалдан эрхлэх хvсэл хичнээн ихээр тєрдєг билээ.
Халуун амьсгал нь хvзvvг минь гижигдэж, vсэнд минь тvvний уруул хvрч байхыг мэдрэх нь юутай жаргал. Хорвоо дэлхийд би орь ганцаараа биш, миний тєлєє юуг ч хийхэд бэлэн хэн нэгэн энд, яг одоо надтай хамт байгаа шvv гэсэн бодолтойгоор тайван зvvрмэглэх нь хичнээн таатай. Маргааш єглєє нь сэрээд тvvний унтаж буй царай, дэрвэгнэн хєдлєх сормуусыг нь харж, нойрмог vнсэлт, тайван намуун амьсгалахыг нь мэдрэхийг хvснэ.
Энэ єдєр чухам л тийм байлаа. Нар дээр мандаж, єрєєг тэр чигт нь гийгvvлэх агаад єглєєний цэвэр илчээрээ намайг сэрээж байв. Єглєєд нарны туяа яаж vнэртдэгийг та мэдэх vv? Vгvй бол хамраараа гvнзгий амьсгаа авч, vнэрийг нь мэдэрч, цээж дvvрэн амьсгалаад vзээрэй. Нойрноос бvрэн сэрж, сайхан єдрийг урам зоригтойгоор эхлvvлэх бvх ид шид энэ vнэрт буй. Би энэ аз жаргал, гэрэл гэгээ, юунд ч санаа зовохгvй амар амгалан байдлыг ханаж цадахгvй амьсгалж байлаа…
Харцаа доошлуулан тvvнийг харлаа. Тэр миний хажууд хэвтэж байв. Зvvн гараараа мєрийг минь тэврээд, баруун гараараа орноос юу юугvй унах гэж байгаа хєнжлєє барьсан байв. Нvvрэнд нь дэрний ором гарчээ. Гараараа тvvний нvvрийг илбэн, vсийг нь хойшлуулахад тэр царайгаа vрчийлгээд, уруулаа инээдтэйгээр цорвойлгоод намайг єєр рvvгээ татаж хамраараа хvзvvнд минь шургаж орхив.
Ингэж хэвтэх жаахан тухгvй байв. Нэг хvнд зориулагдсан буй¬дан, хуйларч vрчийсэн цагаан хэрэглэл, бас эвгvй байрлалтай хэвтэх нь тийм ч таатай сэтгэгдэл тєрvvлэхгvй байв. Гэвч миний хувьд ямар ч ялгаагvй байв. Гол нь тэр миний дэргэд байв. Би толгойгор дэрэн дээр тавиад нvдээ анин єчигдрийн явдлыг нэхэн саналаа.
Тэр хаанаас ч юм хvрээд ирсэн. Унтахаар хэвтээд би єнєє л ганцаардлаас єєрийгєє холдуулж, хамгаалах гэсэн мэт зуршил болсон зангаараа мєрєє гараараа тэврэв. Хацрыг минь даган нулимс бємбєрнє. Ганцаар амьдрахаас vнэхээр залхаж байв. “Чи хаана явна вэ?” гэж би єєрєєсєє ахин дахин асуув. Хэнд ч хаяглагдаагvй атлаа зєвхєн тvvнд л зориулсан асуулт. Мэдэхгvй юм. Хvнд єдєр байсан тул нvд анилдаж эхэллээ. Гараараа мєрєє нэгэнтээ чанга гэгч нь тэврээд дараа нь буулгаж хєнжлєє дээш нь татаж засав. Зvvрмэглэж эхэллээ.
Гэнэт ямар нэг бvлээхэн зvйл мєрєн дээр минь бууж ирэв. Хэн нэгний гар мєрийг минь зєєлхєн илнэ. Дараа нь гар, цээж, гэдэс гээд л.. Энэ бvхнийг нэг их тоосонгvй. Зvvдэнд юу ч орж ирж болно шvv дээ. Гэнэт хvчтэй санаа алдах, бас хvчтэй атгаснаас гар минь євдєлтийг мэдэрч байна…
“Уучлаарай, би чамайг євтгєхийг хvсээгvй юм” гэсэн vгс чихний орчим аянга шиг ниргэлэв. Би гэнэт сэрээд эргэж харлаа. Огцом эргэснээс золтой л тvvнтэй хамт шалан дээр уначихсангvй. Азаар тэр намайг тогтоон бид унасангvй. Хамар минь эр хvний vсэрхэг цээжийг мєргєлєє. Vс нь хамрын нvхэнд орчихсон тул би єєрийн эрхгvй найтаав.
Тэр бага зэрэг цээжээ зайлуулаад инээж байна. Ойлгох юм алга, хєдлєхєєс ч айж байна. Орон дотор минь эрэгтэй хvн байж байлаа! Огт танихгvй, хаанаас ирсэнийг ч бvv мэд. Би айж цочирдох ёстой байв, vнэхээр ч тэгсэн юм чинь. Харин одоо.. .Айдас хvйдэс ор мєргvй алга болсон байв. Харин гайхарч, алмайрч байв. Ийм юм байдаг аа. Сэтгэл хєдєлнє. Бас айдас ч байх шиг. Нvдээ нээж тvvнийг харахаас vнэхээр эмээж байв. Тэр огт дуугарсангvй. Дэргэд хэвтээд намайг єєр рvvгээ татан баруун талын ташаа, бэлхvvс, єгзєг гуяыг минь илэн энэ хорвоогийн хамгийн таатай мэдрэмжийг тєрvvлж байв. Эхэндээ бие минь чичирч байсан ч одоо болив. Бие минь тайвширч тvvний энхрийллийг тайвнаар хvлээн авч эхлэв. Бага багаар гэдэсний дотор талд ер бусын бvлээн зvйл мэдрэгдэж эхлэв. Зvрх минь цээжиндээ багтаж чадахгvй хvчтэй цохилно. Болж буй уйя явдалд сэтгэл санаа минь хязгааргvй ихээр баярлаж байв. Vvний сацуугаар урьд ємнє уулзалдаж байсан залуусын энхрийллийг ч єєрийн эрхгvй дурсав.
Тэдэнтэй байхад биед минь таатай байсан ч дотоод сэтгэл минь хєндий хэвээр байсан юм.
Харин энэ удаад Дэргэд минь хэвтэж байгаа тэр залуу сэтгэлд минь баяр баясгалан бэлэглэж байв. Сэтгэл дотор минь од гэрэлтэх шиг санагдана. Би гараа тvvний дороос татаж аваад тvvнд хvрч vзэв. Энэ бол зvvд биш, бодитой хvн байлаа. Энэ зэрэглээ яавч биш.
Хурууныхаа vзvvрээр мєрийг нь, хvзvvг нь тэмтэрч vзэв. Нvvрэнд нь хvрлээ. Сониуч зан минь улам бvр нэмэгдэж, эцэст нь би тэсэлгvй нvдээ нээлээ. Тэр над руу хязгаар¬гvй их энхрийлэл, арай ядан барих дур тачаал, аз жаргалаар дvvрэн ширтэж байв. Тэр инээмсэглэж байна. Хуруугаараа уруулынх нь хvрээг дагуулан тэмтрэв. Тэр хурууг минь vнсээд амандаа хийгээд хєхєж эхлэв.
Тэр vед би инээдтэй харагдаж байсан биз. Гайхсанаасаа болж нvдээ дvрлийлгээд, бас амаа ангайчихсан. Тэр дороос минь ба¬руун гараа татаж гаргаад тvvгээрээ нvvрэн дээр нь байсан гарын алгыг бариад зєєлхєн атгав. Гараар минь талын цог шиг халуун зvйл урсан єнгєрєв.
Гэнэт гайтай юм шиг амарч бай¬сан тархи минь ажиллаж эхлэв. Маргааш угаалганд єгєх гэж байсан хєлсний vнэртэй майк ємсчихсєн, дээр нь vсээ ч самнаагvй, бас будгаа арилгаагvйгээс болж нvдний доогуур хvрээ гарчихсан, бас ядаж байхад гангарааны бус хуучивтар дотоожтой, єгзєгєн дээрээ шумууланд хазуулчихсан би ямар аймшигтай харагдаж байгаа бол гэсэн аймшигтай дvр зураг нvдэнд хараг¬даж эхэллээ. Хєлийнхєє vсийг тєдийлєн нямбайлж хусаагvй, бас vvнээс єєр олон олон зvйл намайг vхтэл нь айлгаж эхлэв. Энэ бvхнийг тэр анзаарчихвал ой нь гутаж босоод л яваад єгнє гэж бодохоос аймаар байв.
Тvvнд энэ бvхнийг анзаарах боломж олгохгvйн тулд би тийчигэж, гараа чєлєєлж аваад босч хаашаа ч юм гvйгээд орчихмоор санагдав. Гэвч тэр намайг ингэнэ гэдгийг урьдчилж харсан мэт. Намайг тэндээс босч зугтаачих вий гэсэн шиг барьж аваад єєр рvvгээ наалаа. Биеэ татаж авах гэж намайг оролдоход тэр намайг зvгээр л vнсэв.
Урьд нь хvслээ бичиж байхад vл таних залууг vнсэх гэж байсныг гэнэт санав. Гэвч би тvvнийг насаараа, бvр тvvнээсч илvv хугацааны турш мэдэж байсан мэт сэтгэгдэл тєрнє. Хорвоо ертєнц vvсэн бий болох цагаас л би тvvнийг, тэр намайг мэдэж байсан мэт. Зvгээр л єдийг хvртэл бид уулзалдаагvй явж.
Тvvнгvйгээр амьдарч байх бvхий л хугацаанд надад хуримтлагдсан хvсэл тачаал, хайр энхрийллээр би тvvний vнсэлтэд хариу єгєв. Хэлийг нь зєєлєн хазаж, гараараа нvvрийг нь тэмтрэн би тvvнтэй vнсэлцэж байв. Энэ бvхэн тун гайхамшигтай, vгээр илэрхийлэхийн аргагvй. Тэр намайг хvчтэй дарж, гар нь бие, vсийг минь илж байлаа. Тэр намайг
євтгєн байж єєр рvvгээ татаж байсан ч би тvvнийг алдахаас айж байгаа шиг тэр ч мєн эмээж байгаа гэдгийг мэдэж байв. Тvvний хувьд би хамгийн чухал, бvх утга учир нь гэсэн мэдрэмжээс болж толгойд минь тод єнгvvд усан оргилуур шиг цацран гэрэлтэнэ. Тааламжтай мэдрэмжээсээ болж би дуу алдаж байв. Тэр намайг зогсолтгvй vнсэнэ. Дараа нь намайг дээш нь харуулж хэвтvvлээд тэр илvv эрх чєлєєтэйгээр намайг энхрийлж эхлэв. Би эсэргvvцсэнгvй. Тийм ээ, тvvнийг хэн гэдгийг, яаж энд ирсэнийг нь би мэдэхгvй ч надад ялгаагvй байв. тэр дэргэд минь байна, надтай хамт, тvvнийг явахгvй гэдгийг би мэднэ.
Тvvний гар гэдсийг минь, цээжийг минь, мєрийг минь илээд улмаар ташаа руу шилжив. Намайг хєлєє нугалахад тэр алгаараа гуяыг минь илбэлээ. Ийм таатай зvйлийг би урьд хожид мэдэрч байсангvй. Гараараа vсийг минь илж, дух, чихийг оролдоно. Дараа нь бага зэрэг биеэ хєндийрvvлэв. Би нум шиг хотойж тvvнд бие сэтгэлээ эзэмдэх боломж олгов. Тэрбээр хацар, хємсєг, нvд, чих, эрvvг минь чичрэн байж vнсэх агаад цаг хугацаа єнгєрєхєд биеийн минь эс бvрт хvрч амжихгvй байх вий гэсэн шиг яарна. Миний сэтгэл гэж vгvй болсон байв. Одоо зєвхєн тvvнийх болсон. Цээжин дэх зvрх минь ч минийх биш болжээ. Тэр намайг хэзээ ч хуурахгvй, орхихгvй, тvvнд очсон зvрх сэтгэл минь мєнхєд амар тайван байх болно.
Би тvvний нурууг илэхvйд булчин нь миний хєдєлгєєний хариуд зангирах нь мэдрэгдэнэ. Тvvний мєр… дэндvv дулаахан, гараасаа салгамааргvй таатай аж. Хvзvv нь єргєн, шєрмєслєг. Артерийн судас нь бvх биеэр нь цус юvлэн лугших нь мэдрэгдэнэ.
Єєрийн харагдаж байгаа байдал, дотуур хувцасны талаарх айдас, ичингvйрэл хаашаа ч юм явж одсон байлаа. Хєнжил хуу татагдаж, цагаан хэрэглэл vрчийж хумигдаад, дэр газарт унасан байлаа. Одоо бvх зvйл хамаагvй, гол нь бид хамтдаа бєгєєд єєр юу ч хэрэггvй. Би хєлєєрєє тvvнийг тэвэрч аваад єєр рvvгээ ойртуулан татав. Ахиад жаахан хугацаа єнгєрєхєд л бид нэгэн цул болно. Бидний биес нэг болж ургаад хоёр хvний оронд дєрвєн хєл, гар¬тай ойлгомжгvй биет хэрхэн буй болох бол гэж бодохоос єєрийн эрхгvй инээд хvрэв. Тэр биеэ татаж аваад миний уран сэтгэмжийн хариуд инээмсэглэв. Бид инээлдэцгээлээ. Удаан хугацаанд таашаал дvvрэн инээлдэцгээв.
Дараа нь єнєє зvйлийг хийв.
Анх удаа…Яагаадыг мэдэхгvй маш их євдєв. Бид бие биенээ удтал эрж хайсан урьдын амьдрал дуусгавар болж байгааг би мэдэрсэн байж болох. Тэрхvv бараан саарал бодит байдлын сvvлийн хэсэг юу ч vгvй болон бутрахад би зєвхєн бидэн хоёрын байх цоо шинэ ертєнцєд умбав. Єєрєєр хэлбэл тэр бид хоёр л энэ ертєнцийг бvрэлдvvлж байв.
Эхэндээ тvvний хєдєлгєєний хэмнэлд єєрийгєє тохируулах гэхдээ би дээш мєлхєв. Дараа нь хайр энхрийллийн урсгал биднийг цоо шинэ хєнжил шиг нємрєн авлаа. Тэрбээр нvдээ аниж, гараа чангалан, уруулаа жимийх нь тэвчихийн аргагvй євдєлтийг тэсч гарах гэж байгаа мэт.
Тvvнийг би чанга тэврээд хєлєрсєн духыг нь vнсэв.
Ийм байдлаар удаан vргэлжлэв. Гэнэт тэр надаас холдож, дээш харж хэвтээд намайг єргєж єєр дээрээ суулгав. Эхэндээ би тvvний vйлдлийг ойлгосонгvй. Дараа нь зєн совингоороо тvvний дээр хєдєлж эхлээд улам бvр хvчтэй дээрээс нь сууж байлаа. Тэр нvдээ нээлгvйгээр vс, гар, хvзvvг минь илж, хєхийг тэмтэрч байв. Дараа нь єндийж толгойг минь єєр рvvгээ татаад хvч¬тэй озож эхлэв. Би тvvн дээр хєдєлсєн хэвээр бас хариу vнсэлцэж байв.
Vvнийг л дур тавих гэдэг байх. Би ар араас нь угсруулан тавьж бай-лаа. Тvvний надад эдлvvлж байсан дур таашаалаас, тvvнийг дэргэд минь гэсэн бодлоос, тvvний vнэрээс, намайг хvрээлж байсан бvх зvйлээс болж эцэс тєгсгєлгvй дур тавьж байв.
Энэ бvхэн хязгааргvй удаан vргэлжлэв. Тvvний юу хvсч байгааг мэдэж, тэр ч миний хvслийг нэвт шувт харж байв.
Хэрхэн бид унтсаныг санахгvй байна. Зvгээр л нvдээ нээхэд нар дээр мандсан агаад тэр дэргэд минь унтаж байлаа. Бид хамтдаа байлаа. Бидэн хоёрын зvрх нэгэн хэмнэлээр цохилно. Би гэж vгvй. Тэр гэж vгvй. Зєвхєн бид л энэ ертєнц дээр байв. Тэрбээр нvдээ нээлээ. Инээмсэглэлээ. Ингээд бvгдийг эхнээс нь…
URL: