Х.Тэргэл: Туйлширахдаа, ядуу доройг дээрэлхэхдээ ямар гарамгай юм бэ эр эмгүй

11260

Осоржамаа гэх хүүг зодоод тахир дутуу болгочихвол та бидний хэн нь гэр орондоо, дэргэдээ аваад асрах бол?!? Нэг ч хүн асрахгүй тэжээхгүй.

Энэ хүүхэд тахир дутуу болоод эсвэл үхчихвэл танд, надад, бүүр Монгол улсад яг юу нэмэгдэж гялалзах гээд байгаа юм бэ?

Энэ хүүхэд үхчихвэл Монгол орон маань Азийн бар улс болоод хөгжчих гээд байна уу….

Энэ хүү л үгүй болчихвол гомо, лэсби, трансжэндэр хүмүүс Монголд бүүр байхгүй болчих гээд байна уу янз нь….

Нэг Монгол хүн эрхтэн бүтэн, эрүүл саруул шорлогоо зарна уу, лайваа хийнэ үү, мөрөөрөө явж л байг л дээ.  Дургүй бол үзэхгүй, харахгүй, тоохгүй л байвал болоо бус уу.

Биднийг үхэр Монголчууд гэж бас л онож хэлжээ. Туйлширахдаа, ядуу доройг дээрэлхэхдээ ямар гарамгай юм бэ эр эмгүй. Хорин нас…. Энэ чинь цэл залуухан, эх эцэггүй, хоолтой хоолгүй, айлын тогоо өнгийж, элгэндээ тэврээд нулимсыг нь арчих, эвийлэх хүнгүй явсан хүүхдэд төлөвшөөгүй нас шүү дээ.

Түүнд лайв хийж, нүүрээ будаж, эмэгтэй хувцас өмссөн гээд үхэх эсвэл тахир дутуу болох ялыг хэн оноов та, би юу?!? Эхгүй хүүхдийн толгой том, эцэггүй хүүхдийн бөгс том гэдэг билүү???

Тэр хүүхдийг жигшээд байгаа бол өөрсдөө л салж сарнилгүй үр хүүхдээ элэг бүтэн эх эцгийн хайраар өлгийдөж өсгөхөө хичээцгээ.

Эх эцгийн хайраар дутсан хүүхэд хаашаа ч халитарч ямар болж болохыг та нар хангалттай энэ хүүгийн амьдралаар харж байна бус уу? Айл гэр болж тоглодогоо л больцгоох хэрэгтэй.

Үр хүүхдээ хүндэлж юу хүсэж мөрөөдөж явааг нь сонсдог, ярилцдаг болмоор юм биш үү…. Бид.

Чаддаг юм бол бяцхан үрсийг, хүүхнийг хүчинддэг, улс орноо зарсан эрхтэн дархтан, оюуны өмчийн хулгайч нарыг жигшицгээ, зодоцгоо, эсэргүүцэцгээ.

Би ч иймэрхүү эр мөртлөө эм болох гэдэг улсад дургүй, гэхдээ миний дургүй гэх шалтгаан хэн нэгнийг зодож, үзэн ядаж, бүүр үхүүлэх, нулимах хэмжээнд хүртлээ буцлаагүй.

Яагаад гэвэл амьдралд хэнд ч юу эс тохиож болохын учир тэр. Жаахан уужуу байгаач хүмүүс ээ. Үрээ хаясан эхийг нь зүхээч, зодооч. Үрээ тоогоогүй эрийг шүүгээч тийм их мундаг хүмүүс юм бол.  Өсгөсөн нэртэй зарцалж байсан хүмүүсийг шалгаач.

Хэрэгждэг, хянадаг хуультай төртэй байхаа шаардаач, жагсаач. Хаа хамаагүй иймэрхүү нөхдүүдийг шүүсийг нь шахаж, зодож алахыг хүсэгчид минь.  Ийм далд амьдрал өчнөөн олон байгаа шүү дээ. Ил харагдсан нь л энэ хүүхэд байна бус уу.  Дөрөвхөн настай балчир хүүхдийг хүчиндэж буй бузар новшнуудыг зодооч, алаач, тахир дутуу болгооч. Энэ хүүхэд хүн хүчиндээгүй, хулгай хийгээгүй үзэн ядаж, дэвсэлж, мөргөж байгаа үхэрнүүд минь. Үзэгч үгүй бол дуучин дуулдаггүй юм шүү дээ. Үзэж, хөөргөж, эсвэл үзэн ядахаа л больчих хэрэгтэй шүү дээ.

Хулганайн Тэргэл


URL:

Нэр: zochin Огноо: 1 September 2017

unen shuu neeree

Сэтгэгдэл бичих