Охид гэмт хэрэгт холбогдох нь нэмэгджээ

ff0e7bac941328c2greatХэдхэн хоногийн өмнө Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн алба хаагчид таксины жолоочийн амь насыг бүрэлгэсэн онц ноцтой гэмт хэргийг шуурхай илрүүлсэн.

Эл аймшигт хэргийг 16-20 насны хүүхдүүд үйлдсэн төдийгүй тэдний дунд эмэгтэй хүүхэд хүртэл байсан гэдгийг албаны эх сурвалж мэдээлсэн. Улмаар сүүлийн үед зөвхөн эрэгтэй гэлтгүй эмэгтэй хүүхдүүд гэмт хэрэг үйлдэх тохиолдол ихэссэн гэдгийг онцолж байлаа.

Саяхан л гэхэд 18 настай дөрвөн охин нийлж, үе тэнгийнхнээ дээрэмдсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, тэд Баянгол дүүргийн 17-р хорооны Модны хоёрт явж байсан М гэх охиныг зодож, гар утсыг нь дээрэмдэн зугтжээ.

Тус дүүргийн цагдаагийн I хэлтсийнхэн шуурхай эрэн сурвалжилж, телекамерын хяналтаар охидыг тогтоон, уржигдар саатуулсан байна. Дээрэм хийсэн дөрвөн охины нэг нь мансууруулах бодис хэрэглэсэн байсан нь шалгалтаар тотоогджээ. Тэд өөр хэрэг үйлдсэн эсэх нь тодорхойгүй байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих