Ноцтой мэдээ: Ерөнхийлөгч Х.Баттулгын ээжийн гэрт хулгай орж, их хэмжээний үнэт зүйл алдагдав уу…

 11257

ХУД,  Яармагт  оршин суух нэгэн айлд хулгай орж, их хэмжээний үнэт зүйл алдагдсан гэх мэдээлэл байна.

Тодруулбал хулгайн халдлагад өртсөн айл нь Ерөнхийлөгч Х.Баттулгын ээж Ц.Должинсүрэн гуайнх гэдгийг эх сурвалжууд хэллээ. Улмаар хулгайд алдагдсан эд зүйлд их гарын мөнгөн аяганууд, алтан бугуйвч, хөөрөг зэрэг үнэт эдлэлүүд байжээ.

Уг хэрэгт хоёр хүнийг сэжиглан эрэн сурвалжилж, 8 сарын 31 буюу өчигдөр шөнө Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн шуурхай ажиллан, өнөөдөр сэжигтнүүдийг баривчилсан гэх мэдээлэл байна. Сэжигтнүүд одоогоор ХУД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр саатуулагдан шалгагдаж байгаа аж.

Тэрбээр  хулгайд өртсөн гэх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ээж Ц.Должинсүрэн гуайнх ХУД, Яармагт амьдардаг  тухай сэтгүүлч Б.Мөнхбаясгалангийн “Гэргий” нэвтрүүлгээр гарч байсан.   Ц.Должинсүрэн гуай өдгөө 90 насыг зооглож яваа бөгөөд 3 сайхан хүүхэд төрүүлж, өсгөж өдгөө 21 ач зээтэй аж. Түүний ханилсан хань Монгол бөхийн засуул Халтмаа гуай юм.

Ямартай ч хулгайн халдлагад өртөж, их хэмжээний эд зүйлсээ алдсан гэх айл нь Ерөнхийлөгч Х.Баттулгын ээж Ц.Должинсүрэн гуайх гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа бөгөөд дээрэмдсэн үгүй нь одоогоор тодорхойгүй байна. Уг хэргийг одоогоо ХУД-ийн хоёрдугаар хэлтэс  дээр шалгаж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: FACT.MN

11256

11254 11255


URL:

Нэр: зочин Огноо: 2 September 2017

Яармагаас нүүх хэрэгтэй болох нь

Нэр: zochin Огноо: 4 September 2017

яах нь вэ дээ хЮЮрхий настай хЮний гэрийг ухаж байхдаа яадаг юм бэ

Сэтгэгдэл бичих