Энхийг сахиулах цагдаа нарын үдлээ

Өмнөд Судан Улсад Нэгдсэн Үндэстний байгууллагын мандаттай энхийг дэмжих ажиллагааны долоодугаар ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэх цагдаагийн алба хаагчдад хүндэтгэл үзүүлэн, үдэж мордуулах үйл ажиллагаа боллоо.

11223

Цагдаагийн байгууллага НҮБ-ын мандаттай Энхийг дэмжих болон Олон улсын цэргийн бусад ажиллагаанд алба хаагчдаа оролцуулдаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бүрэлдэхүүнд 300 офицер, цагдаа үүрэг гүйцэтгээд байгаа юм.

Цагдаагийн алба хаагчид гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ биелүүлэх төдийгүй энхийг дэмжих болон олон улсын цэргийн бусад ажиллагаанд мөрдэс нэгт нөхдийн хамт үүргээ нэр төртэйгөөр биелүүлсээр ирсэн.

Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх гэж буй алба хаагчдадаа хандаж ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн хурандаа П.Энхтогтох “Эх орон, төр засаг, цэргийн дээд командлалаас хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар ухамсарлан, бүс нутгийн аюулгүй байдлыг сахиулах, орон нутгийн ард иргэд, НҮБ-ын ажилчин, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах үүргээ улам сайн биелүүлэхийг хүсэж, Цагдаагийн ерөнхий газрын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, энхийг сахиулах үйлсдээ амжилт гаргахыг хүсэн ерөөе” гэж хэллээ.


URL:

Сэтгэгдэл бичих