Киану Ривз “Амьдралынхаа сүүлийн өдөр мэт аашил”
Холливуудын алдарт жүжигчин Киану Ривз бодит амьдрал дээр энгийн нэгэн билээ. Түүнд нэр алдар, амжилт эд хөрөнгө бүгд байсан гэвч өөрт байгаа бүхнээ анзааралгүй энгийн нэгний дүрээр амьдрахыг илүүд үзсэн. Яагаад гээч? Тэрбээр эргэн тойрныхоо хүмүүстээ ингэж зөвлөдөг. Түүний төрсөн өдрөөр бичсэн захиаг бүрэн эхээр хүргэж байна.
“Миний ард байгаа хүмүүсийг харж байна уу. Тэд юунд ч анхаарлаа хандуулалгүй өөрсдийн ажилдаа яарч байна. Заримдаа бид өдөр тутмын амьдралдаа хэт их орж амьдралын сайн сайхан баяр баясгаланг мартаж орхидог. Гэхдээ та бүхэн амьдралын үнэт зүйл юу вэ гэдэг жагсаалт гаргаад үзээрэй. Хэрэгтэй нэгэнд нь тусал, шаналж байгааг нь тэвэр. Хэрэгтэй нэгэнд нь байгаа бүхнээ зориул. Чиний амьдралын сүүлийн өдөр мэт аашил.
Миний тухай хүмүүсийн мэдэхгүй зүйл гэвэл хэдэн жилийн өмнө би сэтгэлийн гүн хямралд орчихсон байсан. Тухайн үед эргэн тойрны хүмүүсээс залхаж холдмоор санагддаг байсан. Үүнийг би хэнд ч хэлээгүй. Би сэтгэлийнхээ хямралтайгаа тулалдаж хүчтэй тэмцэл өрнүүлсэн. Үүний үр дүнд намайг аз жаргалаас минь холдуулж байсан хүн бол БИ өөрөө байсан. Бидний амьдралын хором бүр үнэ цэнэтэй. Маргааш гэж өдөр байхгүй ч байж мэдэх тул өнөөдрөөр амьдарч аз жаргалыг хором бүрээс олж нээе” хэмээн бичжээ.
URL: