Нутаг дээгүүр нь өнгөрсөн пуужинг Япон яагаад устгаагүй вэ
Умард Солонгосын харваж туршсан пуужин өөрийн нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч байхад Япон улс яагаад устгаагүй вэ гэсэн асуултад Японы Батлан хамгаалахын сайд Ицунори Ондэра “Пуужин улс оронд нь аюул учруулахааргүй байсан тул устгаагүй” гэж хариулсан байна.
“Өөрийгөө батлан хамгаалах хүчний радарууд пуужингийн нислэгийг тодорхойлоод улс орон, газар нутагт аюул учруулахааргүй байсан болохор устгахааргүй шийдвэрлэсэн” гэж сайд хэлсэн байна.
Гэхдээ тэрээр газар нутаг дээгүр нь өнгөрсөн пуужингийн нислэг бүс нутгийн аюулгүй байдалд ноцтой аюул учруулж, НҮБ-ын хоригийг зөрчсөн гэжээ.
Пуужин дунд тусгалынх байсан, гурван хэсэг болж задарсан ч хэсгүүдийг нь олоогүй байна гэсэн байна.
Мягмар гарагийн өглөөгүүр БНАСАУ-ын хөөргөж туршсан пуужин Японы нутаг дээгүүр 14 минут нисээд Хоккайдо арлын Эримо хошуунаас 1180 км-т унасан юм. Пуужин нийт 2700 км нисчээ.
Эх сурвалж: www.assa.mn
URL: