Төрийн айлчлалуудаа царцаах гэнэ
Төрийн түшээд төсөв хэлэлцэж байхдаа ингэж айлдлаа. Татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх, ядаж хэрэгтэй зүйлд нь зарцуулах таатай мэдээ.
Гэвч төрийнхэн хэлсэндээ хүрэх болов уу. Ийм эмзэглэл бий. Учир нь манай албаныхны гадаад дахь айлчлал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Энэ нь дэлхий нийт Монголыг, манайхан дэлхийг сонирхох анхаарал нэмэгдсэнтэй холбоотой байх.
Энэ онд гүйцэтгэх засаглалын тэргүүн БНСУ, Кувейт, Арабын Эмират, Канад, Сингапур, Австрали, БНХАУ-д айлчилсан бол төрийн тэргүүн мөөн дутсангүй ОХУ, Украйн, Энэтхэг, АНУ, Итали, Хорват, Швейцарь, бүр хөтөлбөреөсөе гажин Англид морилсон.
Ерөнхийлөгч маань нөхцөл байдлаас шалтгаалж энэ жил Америк руу хоёр ч удаа мөрөө гаргажээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынхаа туршлагаар хоёр Шадар сайд болон Тамгын газрын дарга нар нь Европоос аваад дэлхийг бараг тойрох янзтай.
Улсын Ерөнхий прокурор, Цагдаагийн дарга гэх мэт хурган түшээд хүртэл Франц, Белги, Тайланд, Турк, Вьетнам гээд яваагүй газаргүй. Тэр бүрт төрийнхэн еөрийн мэтээр татвар төлөгчдийн херөнгийг сая саяар нь цацсаар.
Хайран мөнгө. Одоо ингэхээ татруулж болино гэж байна. Харъя.
Эх сурвалж: “Бизнес таймс”
URL: