Өнөөдөр болох зарим үйл явдлууд
Өнөөдөр буюу 2017 оны наймдугаар сарын 30-ны Лхагва гарагт болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
ХАН-УУЛ ДҮҮРЭГ
10.00 цагт: ”Монгол Улсад уул уурхайн байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах менежментийн чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Уул уурхайн нөхөн сэргээлтийн технологи, сургалтын төв”-ийн барилгын шав тавих ёслол Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн зүүн талд болно. Дашрамд дурдахад, уг төслийг БОАЖЯ, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг, Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорацийн хамтран хэрэгжүүлж байгаа юм.
НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР
10.00 цагт: НМХГ-ын хурлын зааланд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас:88000098, 99070909
МОНГОЛЫН ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН
11.00 цагт: Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс “Монголын бараа бүтээгдэхүүнийг дэлхийд гаргахад логистикийн тулгамдаж буй асуудал” сэдэвт сэтгүүлчидтэй хийх чөлөөт уулзалтыг зохион байгуулна.
ЗУУНЫ МЭДЭЭ СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11.30 цагт: Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлээс Эрдэнэс таван толгойн асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт: ”Алтай констракшн” ХХК-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
12.00 цагт: Монголын хөнгөн атлетикийн холбоонос “Тал нутгийн марафон” олон улсын тэмцээний талаар мэдээлэл хийнэ.
СҮХБААТАРЫН ТАЛБАЙ
12.00 цагт: Нийслэлийн 9 дүүргийн багш нар оролцсон Багшийн цалинг нэмүүлэх асуудлаар жагсаал цуглаан болно. Тэмцлийн дараагийн хэлбэрүүдэд шилжиж тэмцэхээ илэрхийлнэ. Утас: 90789697
ТӨРИЙН ОРДОН
12.20 цагт: Иргэний танхимд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн эх хэлний өдөр зарлах тухай 25 дугаар зарлиг”-ийг зарим байгууллагуудын төлөөлөлд гардуулна. Утас 265003.
ХӨРӨНГИЙН БИРЖ
14.00 цагт: ”АПУ” ХК 2017 оны хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцуулна.
15.00 цагт: ”Говь” ХК 2017 оны хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцуулна.
URL: