АНУ стратегийн зэвсэглэлээ Өмнөд Солонгосд байрлуулж магадгүй
АНУ-ын цэргийнхэн Умард Солонгос дахин пуужин харвасны хариуд стратегийн зэвсэглэлээ Өмнөд Солонгос улсад байрлуулах боломжийг авч хэлэлцэж байгаа ажээ. Мягмар гарагт “Yonhap” агентлагийн мэдээлснээр, энэ тухай БНСУ-ын Ерөнхийлөгчийн Засаг захиргааны мэдэгдэлд дурджээ.
“Байж болох алхмуудын тоонд Өмнөд Солонгос улсад Америкийн стратегийн B-52, B-2, B-1B бөмбөгдөгч нисэх онгоц, F-35 сөнөөгч онгоц түүнчлэн нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцуудыг байршуулах явдал орж байгаа юм” хэмээн уг мэдээлэлд дурджээ.
Мягмар гарагийн өглөө Умард Солонгос дахин шинээр баллистик пуужин харвасан ба уг пуужин Японы зүүн хойд хэсэг дээгүүр нисэн өнгөрч Японы Хоккайдо ардын Эримо хошуунаас зүүн тийш 1180 км-т унасан байна. Өмнөд Солонгосын цэргийнхний үзэж байгаагаар дээрх пуужин 2700км зайг туулсан ба нислэгийнх нь өндөр 550км-т хүрчээ.
URL: