Хойд Солонгос Японы дээгүүр пуужин харвалаа

puujin_4QWmb0aӨнөөдөр өглөө БНАСАУ Япон улсын дээгүүр пуужин харвалаа. Тэдний харвасан пуужин хойд хэсэг болох Хоккайдо арлын дээгүүр гарч, номхон далайд унажээ.

Өмнөд Солонгосын талаас пуужин нийт 2700 км зам туулж, дээд өндөр нь 550 км хүрсэн гэж мэдэгдсэн байна. Харин Японы талаас мэдээлснээр J-Alert хамгаалалтын систем идэвхжиж, орон нутгийн иргэдийг хоргодох байранд орохыг сануулж эхэлсэн байна. Гэхдээ Японы өөрийгөө хамгаалах систем энэ үеэр ажиллаж пуужинг харваж унагаагүй бөгөөд одоогийн байдлаар ямар нэгэн хохирол учирсан талаар мэдээлэл ирээгүй байгаа аж.

NHK агентлагийн мэдээлснээр пуужинг Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотын ойролцоох талбайгаас харвасан юм байна. Пуужин замдаа гурван хэсэгт салсан байна. АНУ, БНСУ-ын цэргүүд хяналтаа чангатгаж, бэлэн байдалд шилжжээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих