“Жи тайм”-тай төстэй сүлжээний эздэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ
“Жи тайм”-аас гадна Шарай гол, “Ультиматциклер” зэрэг сүлжээний бизнес цэцэглэж, түүнийг эрхлэн явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хориглож, эздэд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Мөн Onecoin, Bitcoin, Алтан өндөг зэрэг сүлжээ олон нийтийн сүлжээгээр үйл ажиллагаагаа хууль ёсны хэмээн сурталчилсаар байгаа. Тэд “Жи тайм” сүлжээ шиг бусдыг элсүүлснийхээ төлөө богино хугацаанд их мөнгөтэй болно хэмээн иргэдэд их хэмжээний мөнгө амалж байжээ. Монголд давхардсан тоогоор 60 мянга орчим иргэн сүлжээний бизнест элсэн орсон, үүнээс хоёроос найман сүлжээнд давхар элсэн орж, энэ чиглэлээр идэвхитэй ажилладаг 5000 орчим иргэн байгаа гэсэн албан бус тоо байдаг байна. Манай улс сүлжээний бизнесийг хуулиар хориглосон. Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж авах, 10-аас дээр 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Эх сурвалж:www.polit.mn
URL: