ТӨРӨӨС ХАМААРАХ АСУУДЛЫГ БҮРЭН ШИЙДВЭРЛЭЖ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
Өмнөговь аймгийн 15 суманд бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байна. Түүнээс хамгийн их хөрөнгө оруулалтын ажлыг Даланзадгад суманд хийхээр төлөвлөж салбар бүрт хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэн хийж байна.
Орон нутгийн компани давуу эрхтэйгээр бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа бөгөөд аймгийн удирдлагуудын зүгээс ажлыг чанартай, богино хугацаанд хийж гүйцэтгэхийг анхааруулав. Энэ удаагийн хурлаар бүтээн байгуулалтад оролцож байгаа компани, холбогдох албаны хүмүүс долоо хоног бүрийн Даваа гаригт хуралдаж ажлын явц байдлаа танилцуулж байхаар боллоо.
Түүнчлэн нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, бүтээн байгуулалт, засвар, тохижилтын ажилд ард иргэдээ идэвхтэй оролцохыг тэд уриаллаа.
URL: