Өнгөрсөн сард банкууд 661 зээлдэгчид 39.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

11152

Өнгөрсөн сард банкууд 661 зээлдэгчид 39.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Ингэснээр ипотекийн зээлийн үлдэгдэл 4186.1 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлдэгчдийн тоо 92.1 мянга болсон байна.  Ипотекийн зээлийн үлдэгдлийн 77.7 хувь нь ОСИСТТБХ-ийн зээл байна.

Мөн нийт зээлийн үлдэгдлийн 96.4 хувь нь хэвийн зээл байгаа бол 1.7 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.9 хувь нь чанаргүй зээл байна. Ипотекийн зээлийн 99.5 хувь нь төгрөгөөр олгогджээ.

Долдугаар сард олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж жилийн хүү 11.5 хувь, дундаж хугацаа нь 17.5 жил байна. Орон нутаг дахь банкууд 238 зээлдэгчид 9.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноор орон нутаг дахь банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 938.4 тэрбум төгрөгт харин зээлдэгчдийн тоо 29 мянган хүрсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих