Япон улс “Aegis” байршуулбал Ази, Номхон далайн бүсийн тогтвортой байдлыг эвдэнэ
Япон улс хэрвээ “Aegis” хэмээх агаарын довтолгооноос урьдчилан сэргийлэх системийг байршуулбал Ази, Номхон далайн умард бүсийн стратегийн тогтвортой байдлыг эвдэх болно гэж ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдлээ.
Хэвлэлийн төлөөлөгч тэрбээр “Япон улс АНУ-аас пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем оруулж байршуулах тухай асуудалд ОХУ анхаарал хандуулсаар ирсэн. Тэгээд энэ бүхнээ БНАСАУ-ын цөмийн туршилт, пуужин туршин хөөргөхөд нялзаах нь ямар ч үнэмшилгүй хэрэг юм” гэжээ.
8-р сарын 18-нд, АНУ-д айлчилсан Японы батлан хамгаалахын сайд Исунори Онодера “Aegis” хэмээх агаарын довтолгооноос урьдчилан сэргийлэх системийг нийлүүлэх тухай хүсэлтээ Америкийн батлан хамгаалахын сайдад албан ёсоор мэдэгдэж, Америкийн талыг дэмжиж ажиллахыг хүссэн билээ.
М.Баяр
URL: