Сугалаанд таарсан хүүхдийн эцэг эхийн утсанд мессэж очно
Төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Энэхүү цахим бүртгэл өчигдөр дуусаж өнөөдөр сугалаа нь явагдах юм. Энэ талаарх мэдээллийг дахин хүргэж байна.
10:00 ЦАГТ ЦЭЦЭРЛЭГТ ОРОХ ХҮҮХДҮҮДИЙН СУГАЛАА ЯВАГДАНА
Үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн 143-р цэцэрлэгийн бүртгэлийн ажилтай танилцаж, сугалааг хэрхэн явуулах талаар тодруулсан юм.
Сүхбаатар дүүргийн 143-р цэцэрлэгийн арга зүйч Б.Нарантуяа ”Манай цэцэрлэгт одоогийн байдлаар 120 хүүхэд цахимаар бүртгэгдсэн байна. Өнөөдрийг дуустал бүртгээд маргааш өглөө 10:00 цагт сугалааг эцэг эхчүүдэд нээлттэй явуулна. Манай цэцэрлэг 60 хүүхэд авах хүчин чадалтай” гэсэн юм.
Ийнхүү сугалаанд таарсан хүүхдийн эцэг эхийн утсанд мессэж очно. Тухайлбал “танай хүүхэд Сүхбаатар дүүргийн 143-р цэцэрлэгт орохоор боллоо” гэсэн утгатай мессэж очно гэсэн үг аж. Тиймээс завгүй эцэг эхчүүд цэцэрлэг дээр очилгүйгээр хүүхдээ орсон эсэхийг мэдэх боломжтой юм байна.
URL: