Уэйн Руни зодог тайллаа

527-1503564833p1bo9mos711h9ufidj2od93kp01ЛОНДОН. /ВВС/. Английн бүх цагийн үеийн хамгийн шилдэгч “мэргэн бууч” Уэйн Руни мэргэжлийн хөл бөмбөгөө орхин зодог тайлж буйгаа зарлалаа.

2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тоглолтын хүрээнд Мальт болон Словактай хийх тоглолтод оролцоно уу гэсэн Английн шигшээ багийн дасгалжуулагч Гарет Саутгейтын саналыг өдгөө 31 настай супер од У.Руни хүлээж авахаас татгалзжээ. Энэ тоглолт ирэх сард болох юм.
“Эвертон” багийн довтлогч У.Руни өчигдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Английн төлөө хийсэн тоглолт бүр миний хувьд онцгой байсан. Надад үнэхээр онцгой боломжийг олгосоор ирсэн. Намайг үргэлж багийн ахлагч, эсвэл гол тоглогчоор тавьдаг байсан. Надад тусалж байсан хүн бүрт баярлалаа. Миний хувьд одоо зодог тайлах цаг болсон байна. Би Английн шигшээ багийн хамгийн үнэнч хөгжөөн дэмжигч байх болно” гэж ярьжээ.
“Манчестер Юнайтед” багийн ахлагч асан тэрбээр Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд 119 удаа талбайд гарахдаа нийт 53 гоол оруулсан байна.
Тэрбээр 2003 онд мэргэжлийн хөл бөмбөгийн карьераа эхлүүлж байсан юм.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих