ПРОКУРОРООС УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНТУЛГАД ХЭРЭГ ҮҮСГЭН ШАЛГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

olloo_mn_1503555330_olloo_mn_1502243634_gantulgaУИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдоод багагүй хугацаа өнгөрөөд байна. Гэвч уг хэрэг хэрхэн шийдэгдэх нь тодорхогүй хэвээр байгаа юм. Төр түшилцэхээр түмэн олны төлөөлөл болон сонгогдсон  төрийн түшээ хүн урд өмнө нь ийм хэрэгт холбогдсон тохиолдол гарч байгаагүй учир энэ хэрэг цаг хугацаа өнгөрсөн ч олны анхаарлын төвд байгаа.

Тэгвэл Улсын ерөнхий прокурорын газраас Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн материалыг дахин хянаж үзээд хүчингүй болгожээ. Тодруулбал, иргэн Ч.Наранзаяагийн гомдлоор хянаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын шийдвэрийг хүчингүй болгосон байна. Улмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгаж, хэргийг хүргүүлжээ.

 

Б.Сансар

olloo.mn

URL:

Сэтгэгдэл бичих