Монголын газрын зургийн судалгааны цар хүрээг өргөжүүлнэ
“Монголын газрын зураг, газрын нэр судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. Тус хурлыг Монгол Улсын ШУА-ын Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, Япон улсын Токиогийн Гадаад судлалын их сургууль, Монгол газар нутгийн нэр судлалын нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа юм.
Олон улсынэрдэм шинжилгээний энэхүү хурал нь дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд оролцогчид судалгааны үр дүнгээ танилцуулж, шинэ баримт мэдээллийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулахаар зорьж байгаа юм. Мөн Монгол улс болон гадаад улс орнуудад хэвлэгдэн гарсан Монголын газрын зургууд, тэдгээрт туссан газар зүйн болон ахуй, шашин шүтлэг, зан үйлийн холбогдолтой нэрийн тайлал, монголчуудын түүх, соёлын нэн чухал өв болсон газрын зургын цаашдын судалгааны цар хүрээг өргөжүүлэхэд эрдэмтдын анхаарал, хүчин чармайлтыг нэгтгэхэд чиглэж байгаагааг оролцогчид хэлж байлаа.
Тус хуралд Монгол Улсын ШУА-ын Түүх, археологийн хүрээлэн, МУИС, МУБИС, Ховд их сургууль, ЦЕГ-ын Төв архив зэрэг байгууллагуудын төлөөллүүд болон таван орны 12 байгууллагыг төлөөлсөн 30 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байна.
М.Өлзийцэцэг
URL: