ИХЭНХ НУТГААР БЭЛЧЭЭРИЙН ДААЦ ХЭТЭРЧ, ӨВӨЛЖИЛТ ХҮНДРЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

olloo_mn_1503540256_39308091_401Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолон гаргажээ.

Зуншлагын байдал энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 40 орчим хувьд хэвийн, 40 гаруй хувьд дунд, 10 гаруй хувьд муу байна. Энэ зун ихэнх нутгаар долдугаар сарын сүүлч хүртэл зуншлага муу байсан боловч наймдугаар сар гарсаар бороо ахиу орж нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайжирчээ.

Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл:

15% нь 50 хүртэлх хувь  (бэлчээрийн нөөцтэй)

10% нь 51-100 хувь          (бэлчээр хүрэлцээтэй)

30% нь 101-300 хувь        (даац 1-3 дахин хэтэрсэн)

10% нь 301-500 хувь        (даац 3-5 дахин хэтэрсэн)

30% нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.

Өөрөөр хэлбэл нутгийн 20 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 80 шахам хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг харуулж байгаа юм.

Аймгийн дүнгээр авч үзвэл Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Төвийн ихэнх, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгуудын зарим сумдын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.

Бэлчээрийн даац ийнхүү ихэнх нутгаар муу гарсан тул хадлан өвс бэлтгэх, тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх зэрэг ажлыг өөрсдийн дотоод нөөц бололцоон дээр тулгуурлан оновчтой, шуурхай зохион байгуулахыг зөвлөж байна.
ЭХ сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн


URL:

Сэтгэгдэл бичих