Интернэтэд донтвол тархинд аюултай
Энэтхэгийн мэргэжилтнүүдийн өгүүлж байгаагаар интернэт донтолт нь цочмог байдал, айдас, элдэв таагүй бодлууд, үйл хөдлөлтэй шууд холбоотой гэнэ шүү. Дээр нь интернэт донтолт бусад хүмүүстэй харилцах харилцаанд болон биеийн эрүүл мэндийн байдалд шууд нөлөөлдөг аж.
Мэргэжилтнүүд интернэт донтолтыг мансууруулах бодист гүнзгий орохтой харьцуулав. Өдгөө интернэт донтолт гэдэг тахал жинхэнэ утгаараа эхэлжээ. Хүмүүс янз бүрийн мэдээллийг эрж хайн, цахим сүлжээнд хамаг цагаа өнгөрөөх болсон. Маш их мэдээлэл авч байгаа тул хүмүүний уураг тархи байнга идэвхжилд байдаг гэнэ. Энэ нь хэт цочмог болгож, ой санамжид асуудал үүсэхэд нөлөөлдөг.
URL: