Халаасанд нь байсан ухаалаг утас дэлбэрч гуяандаа гэмтэл авчээ
Хятадын ухаалаг уатсны зах зээлд томоохон байр суурь эзэлдэг Xiaomi компанийн Redmi гар утас дэлбэрсэн тохиолдол гарчээ. Тодруулбал Энэтхэгийн Андра Прадеш мужийн Равулапалем хотод Сайкалир гэх эрийн халаасанд байсан утас гэнэт дэлбэрч гуяндаа шархадсан байна. Энэ явдлын дараа Энэтхэг эр Xiaomi –д гомдол мэдүүлсэн аж. Гэвч компанийн зүгээс бид хэрэглэгчийн аюулгүй байдлыг чухалчилж үздэг. Бүх тоног төхөөрөмжүүддээ чанарын нарийн шалгалт хийдэг гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Хэрэг явдлын тухайд Сайкалир “Flipkart” худалдааны сүлжээнээс захиалсан бөгөөд хэрэглээд сар ч хүрээгүй байсан гэнэ. Тэрбээр орон нутгийн замд дугуйтай явж байтал халаасанд нь гар утас нь халж төөнөж эхэлсэн гэнэ. Удалгүй дэлбэрч гуяандаа гэмтэл авчээ. Компанийн зүгээс хэт халсантай холбоотой гэж тайлбарлаж байна.
URL: