Х.Баттулга: Монгол, Оросын харилцааг шинэ түвшинд гаргана
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Владимирович Моргулов бараалхав.
Уулзалтын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов ирэх 9 дүгээр сарын эхээр ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хийх айлчлалын бэлтгэл ажлын явц байдлын талаар танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс, ОХУ-ын харилцааг шинэ түвшинд гаргах бодолтой байгаагаа илэрхийлж, үүний тулд хил орчмын худалдаа, улс хоорондын эдийн засаг, худалдааны эргэлтийг сайжруулж, гаалийн татвар, транзит тээврийн асуудлыг шинэчлэх шаардлагатай байгааг хэлсэн юм.
URL: