Алт тушаалт 5.5 хувиар нэмэгдэв
Монголбанк энэ оны эхний хагаст иргэд, аж ахуйн нэгжээс 7.2 тонн алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар өссөн дүн аж.
Монголбанкны Ерөнхийлөгч 2016 оны арванхоёрдугаар сард дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдан авах алтны үнийн бодлогод өөрчлөлт оруулсан. Ингэснээр аж ахуйн нэгж, иргэд Монголбанкинд алтаа дэлхийн зах зээлийн үнээр буюу Лондонгийн үнэт металлын биржийн ханшаар худалдах боломжтой болсон юм.
2016 оны зургадугаар сард алт тушаалт 6.8 тоннд хүрч байсан бол энэ онд ийн өсчээ. Өнгөрсөн оны жилийн эцэст алт тушаалт түүхэн дээд хэмжээ буюу 18.6 тоннд хүрсэн билээ. Иргэн, аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа Монголбанкинд тушааснаар гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, улмаар төгрөгийн тогтвортой байдлыг хангахад нөлөөлж байгаа юм.
Г.Гал
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ
URL: