Засаг огцрохын гарз, олз нь юу вэ
Хавартаа нэг улстөрийн синдромоор хөллөдөг байсан бидний араншин хальж дэвэрч халуун зун, хайлган намраар ч улстөрөөр “бүлээрдэг ” болчихож. Аяга цайны ар дахь өнөөдрийн сэдэв нь Засгийн газрын огцрох, эс огцрох тухай болов. Зарим нэг нь бүр үүнээс юуг ч юм хүлээгээд байгаа юм шиг .
Засгийн газраа унагахаар УИХ дахь МАН-ын бүлгийн зарим нэг нь ихэд яаравчлан байна. Тэдний ааш араншин, бүтээж буй дүр дэндүү танил, бүр уйдчихсан гэмээр л зураглал харагдаж байгаа. Найруулга, тавилт муутай ийм эх орончийн дүрийг улстөрийн тайзан дээр үзэгчдээ залхтал бүтээдэг тэр л янзаараа байна. Тэд л Засгийн эрхэнд гарч баймаажин Монголд шударга ёсыг тогтоох юм гэнэ, гайхамшигийг бүтээх гэнэ. Хүүхэд ч итгэхгүй ийм л үлгэрээ дахин дахин давтаж байна. Хэн юу гэж хэлэхийг нь иргэд хэлэхээс нь өмнө бараг гадарлана даа. Ёстой л ирэх цагийн дууг буцах хүн дуулдаггүй гэж л энэ байх.
Засаг солигдсноор Монгол улс, монголчууд юуг хожиж, юуг алдах вэ. Болж буй үйл явдлын өрнөлийг энэ өнцгөөс нь харах гэж олон хүн оролдож байгаа байх.
Өнөөгийн Засгийн газрыг дараагийнхаар нь солих нь “Солийг солив” гэдгээс ялгарах юм юу ч байхгүй. Яагаад гэвэл МАН-ын Засгийн газар хэн Ерөнхий сайд байхаасаа үл хамааран намынхаа мөрийн хөтөлбөрийг л хэрэгжүүлэх гэж зорьж ажиллана. Тэгснээс гайхамшгийг бүтээж, монголчууд бүгдээрээ баян тарган болчихгүй. Товчхондоо өнөөгийн бодлого хэвээр үргэлжилж, мөнөөх нэмэгдэхүүний байрыг сольсноор нийлбэр өөрчлөгдөхгүй байх зарчим л үйлчилнэ.
УИХ-ын гишүүн, Булганы Ж.Бат-Эрдэнэ: “Хэрэв Засгийн газар хөдөлбөл хэдэн хүн хожиж, амбийц нь дарагдана. Өөр ямар ч үр дүн гарахгүй… Энэ бол хоосон улстөржилт” гэжээ. Үнэхээр улангасч улайраад байгаа хэдэн хүний амбиц, албан тушаалын халуурал л дарагдах төдийгөөс хэтэрнэ гэж үү.
Эрх барьж байхдаа Засгаа унагасан улстөрийн хүчин ирэх сонгуулиар нь ялагддаг тийм л хандлага байгаа шүү дээ.
Харин гарлага гарз гэж яривал өөр шүү. Засгаа тогтвортой ажиллуулах амлалтаасаа буцвал иргэд ирэх сонгуулиар дүн тавихдаа “заналтайяа гарын үсэг зурсан” гэдэг шиг юм болж, энэ нам улстөрөөс хэсэг хугацаанд “Timeout” авах хэрэгтэй болох байх. Эрх барьж байхдаа Засгаа унагасан улстөрийн хүчин ирэх сонгуулиар нь ялагддаг тийм л хандлага байгаа шүү дээ.
Гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарч ажиглаж байгаа зүйл гэвэл тогтвортой байдал. Хэрэв Засаг солигдвол Монголыг чиглэж байгаа хөрөнгө оруулалтын урсгал саарна, бүр тасарч мэднэ. Үүнийг тооцдоггүй юмаа гэхэд ОУВС нүүр буруулбал яахав. Арай гэж нээсэн 5,5 тэрбум ам.долларын зээлийн шугам хаагдвал яах билээ. Тус сангийнхан саяхан ирээд явахдаа нэг зүйлийг онцлон хэлсэн. Тэр нь тогтвортой байдал. ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч К.Матай Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нартай уулзах үеэрээ “Хэдийгээр эдийн засгийн өсөлт бий болж байгаа ч, эмзэг хэвээр байгааг анхаарч цаашид өсөлтийг баталгаажуулах, тогтвортой байлгахын тулд Засгийн газар тууштай ажиллаж, шинэтгэлийг үргэлжлүүлэх нь чухал” байгааг онцолсон. Энэ хэлээд байгаа өсөлтийн тогтвортой байдлыг Засгийн тогтвортой байдлаар л хангана.
“Морин дээрээс улсыг эзлэх амархан. Мориноос буугаад улсыг төвхнүүлэх хэцүү” гэж их эзний алдартай үг бий. Үүн лүгээ Засаг зүүдэлж яваа нөхдүүдийн хувьд жинхэнэ “рамаанчик” төсөөлөлтэй явж байж мэдэх юм. Засгийн ажил гэдэг төсөөлөл, бодит байдал хоёрын хооронд хол ялгаатай байдаг байлгүй дээ. Тэгээд ч Ж.Эрдэнбатын Засгийн газрын хэр чинээнд хүртэл ажиллана гэдэг юу л бол. Хасах түвшинд унаад байсан эдийн засгаа сэргээж богинохон хугацаанд өсөлтийг нь 5,1 хувьд хүргэсэн тийм эрчим, менежерийн чадвар гаргаж чадах эсэх нь эргэлзээтэй.
Одоо он гараад 2018 онд хугацаа нь дуусах 660 сая ам.долларын бондын эргэн төлөлт хүлээж байгаа. Ийм данхайсан өрийг дарах хариуцлагатай цаг үед гарман дээр морио юүлчихвэл хэн бидэнд итгэх билээ.
Энэ зуны хэт халалтаас ургацын 50 хувийг алдах тооцоо гарчээ. Түүнчлэн ган гачгийн улмаас өвөлжилт хүндрэхээр байна.
Хүн байтугай ан амьтан хүртэл өвөлдөө бэлтгээд завгүй байгаа ийм үед хэсэг нөхөд Засаг унагах тухай яриад явж байгаа нь улстөрчдийн ухамсар сэтгэхүйд нүүрлээд байгаа томоос том гарз юм биш үү, бас.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
с
Энэ Миеэ Эрдэнэбат хоёр сонгуулийн ялагдалаа хүлээлгүй Намын даргад санаархаж байна.
Ж.Эрдэнэбатыг Миеэ Энхболд тавьсан. Нэг нутгийн цусан төрлийн хамаатан. Сэлэгэчүүд хужаагийн эрлийз гэдгийг нь цөм мэднэ. Цагаан сахалт хятал өвөө аавыг нь нутгийнхан андахгүй. Хумсаа нуусан хужаа санаа гэж энэ.
Энхболдыг баг чадсангүй ээ, барсангүй ээ зайгаа тавь. Олон салбар дахь төрийн ажлыг завхруулсан шүү. Хэтэрлээ жинхэнэ удирдагч байж чадаагүйн гайгаар хүмүүс хохирч байна
МАН-н нэр хүнд газрын шороотой зууралдаж эцэстэй хагаран бутаргаж байна.МАН-г өөр хүн өөр арга барилаар удирдах хэрэгтэй байна.Энхболд болон түүүний нөхөд огцрох болсон
Тэрбум тэрбумаар сайд болцгоосон МАН-ын сайдуудад тавьсан ард түмний дүн бол ерөнхийлөгчийн сонгууль. Энэ цаг үед л МАН шинэчлэгдэх ёстой. Ж. Эрдэнэбатын тэргүүлсэн засгийн газар концесс идэж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй байна. Зөвхөн сайдуудынхаа болон бүлэглэлийн хэдэн компаниа тэжээдэг засгийн газар болж хувирсан. Хариуцлага тооцох ёстой. МАН шинэчлэгдэж 60 тэрбумтай хариуцлага тооц.