Ерөнхий боловсролын 16 сургуулийн орчныг аюулгүй болгож байна
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2017 онд нийслэлийн 16 сургуулийн орчныг хүүхдэд аюулгүй болгон тохижуулахаар шийдвэрлэж, 860 сая төгрөг төсөвлөсөн. Энэ төслийн хүрээнд Замын цагдаагийн албанаас нийслэлийн 3, 5, 17, 20, 23, 24, 37, 48, 58, 62, 67, 87, 102, 105, 106, 117 дугаар сургуулийг “Хотын төвийн ачаалал ихтэй авто зам дагуу оршдог, сурагчид осолд өртөх эрсдэлтэй бүсэд байрладаг” гэж тодорхойлсон байна.
Тиймээс Ерөнхий боловсролын эдгээр сургуулиудын зогсоолын талбайг тохижуулж, дэржигнүүр хурд сааруулагч, лед самбар, хайс, гэрлэн дохио байрлуулж, тэмдэг тэмдэглээ хийн аюулгүй болгож байна. Ингэснээр сурагчид зам, тээврийн осолд өртөж бэртэж, гэмтэх, амиа алдах тохиолдол буурах юм. Өнөөдрийн байдлаар нийт ажлын явц 85 хувьтай байгаа бөгөөд ирэх сарын сарын 1 гэхэд бүрэн дуусна гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хотын ТӨВИЙН 31-Р СУРГУУЛИЙН ОРЧИМ МАШ АЮУЛТАЙ ХОТЫН ДАРГА БАТ-ҮҮЛД ХЭЛЭЭД Ч АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БАЙСАН. ОДОО БАС ОРХИГДУУЛСАН Л БАЙХ. ЯВГАН ХҮНИЙ ЗАМ БАЙХГҮЙ ЗӨВХӨН МАШИНЫ ЗАМ.ГАРАЖ.