Флод Мейведер, Конор Макгрегор нар 25 сая долларын төлөө тулалдана

527-1503380468p1bo4207e411ng1ki1e0n90urev1-(1)НЬЮ-ЙОРК. /BBC/. 8 дугаар сарын 26-нд спортын ертөнцийн хамгийн гол үйл явдлуудын нэг болох Флойд Мейведер ба Конор Макгрегор нарын тулаан эхлэнэ.

Уг тулааныг “Зууны шилдэг тулаан” хэмээн нэрлэж, боксын түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй тэмцээн гэж олон мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
40 настай Америкийн мэргэжлийн домог болсон Флойд Мейведер сүүлийн 25 жилийн турш боксын спортын түүхэнд гарч ирсэн хамгийн шилдэг тамирчин билээ. Тэрбээр өөрийн карьертаа нийт 49 тулаан хийснээс 49 удаа ялалт байгуулж, нэг ч удаа ялагдаж үзээгүй аж. Хөнгөн, хагас дунд гэх мэт янз бүрийн жингийн төрөлд бүхий л шагналыг авч, 1996 оны Атлантагийн Олимпоос хүрэл медаль хүртсэн боксын спортын хамгийн өндөр орлоготой тамирчдын нэг юм.
Харин холимог тулааны хөнгөн жингийн аварга Конор Макгрегор одоо 29 настай. Тэрбээр 10 жилийн өмнө Ирландад сантехникчийн ажил эрхэлж байсан бөгөөд өнөөдөр өөрийн спортын түүхэн дэх хамгийн том тулаанд оролцох гэж байна. Конор Макгрегор холимог тулааны спортын карьертаа нийт 24 тулаан хийснээс 21-т нь ялалт байгуулсан туршлагатай. Харин мэргэжлийн боксын спортод 2016 онд хөл тавьсан тамирчин ажээ.
UFC буюу Ultimate Fighting Challenge холбооны дарга Дэн Уайт хоёр тамирчинд тус бүрт нь 25 сая ам.долларын шагнал өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн юм.
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих