БАЛЖ ГОЛ ҮЕРИЙН ТҮВШИНГ 35 СМ ДАВАН ҮЕРЛЭЖЭЭ

olloo_mn_1503380132_baljНаймдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нурууны зүүн хажуугийн Балж гол үерийн түвшинг 35 см даван тус тус үерлэж байна.

Иймд дээрх голуудын сав  дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага,  ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжимж  иргэд, жолооч нар баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг сэрэмжлүүллээ.

Мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих