Америк даяар зуун жилд нэг тохиох нар хиртэлт болж өнгөрлөө

3100-091917-657241608Өчигдөр буюу Даваа гарагт АНУ-ын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан нар хиртэлт болж өнгөрлөө. Сүүлийн 100 жил болоогүй урт үргэлжилсэн нар хиртэлт болж интернет тэр чигтээ нарыг халхалсан сарны зургаар дүүрчээ.

 

 

18 сар тутам дэлхийн хаа нэгтээ болж байдаг хэдий ч тун онцгой энэ үзэгдэл 2024 оны наймдугаар сар хүртэл АНУ-д харагдахгүй. Орон нутгийн цагаар өдрийн 13:15 цагт Орегон мужид эхэлсэн нар хиртэлт 15:00 цагт Өмнөд Каролина мужид хүрээд өндөрлөжээ. Харамсалтай нь сүүлийн мөчид бүтэн хиртэх үеэр нь үүл халхалснаас сайн харагдаагүй аж.

 

 

Уг ховор үзэгдлийн гэрч болохын тулд Америкчууд бүтэн хиртэлт болох мужууд руу олноор аялцгааж байсан юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар хиртэлтийг Цагаан ордны Трумэний тагтан дээрээс эхнэр Меланиа, хүү Бэрроны хамт ажигласан байна. Трамп эхлээд нар руу хамгаалалтын шилгүй харж эхэлсэн ба энэ үед туслахууд нь сандран ингэж болохгүйг түүнд сануулснаар шил зүүсэн байна. Нар руу удаан харах нь нүдийг гэмтээх аюултай гэгддэг.

 

 

Вашингтон хотод нар хиртэлт 81 хувьтай ажиглагдсан бөгөөд өдрийн 13:17 цагаас эхэлж 16:01 цагт дууссан юм.

 

 

Америкчуудын нар хиртэлтийг үзэх гэсэн хошуурал ажлын бүтээмжийг бууруулж, тус улсын ажил олгогч нарт $700 саяын хохирол учруулна гэж судлаачид тооцоолжээ. Нар хиртэлт бол нар ба дэлхийн хооронд сар байрлаж, сарны сүүдэр дэлхийд тусах байгалийн үзэгдэл юм.

 

 

Сарны сүүдэр АНУ-г хэрхэн дайран өнгөрч буйг хиймэл дагуулаас бичсэн бичлэгийг үзээрэй.

 

 

 

 

Эх сурвалж: Business Insider


URL:

Сэтгэгдэл бичих