Шадар сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгчээ
MАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан болсноос хойш улс төрийн нөхцөл байдал хурцдаж ирснийг бид мэднэ. Тус хурал дээр У.Хүрэлсүх намынхаа удирдлагууд болон Засгийн газрын тэргүүнтэй эвлэрэхгүй тэмцэж эхлэхээ илэрхийлж, хурлыг орхиж гарсан билээ.
Тэрээр ”Би өмнө нь сонгуульд унах үедээ шууд л ажлаа өгсөн. М.Энхболд оо, чи 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Наад ажлаа өг. Ж.Эрдэнэбат аа, чи засгаа муу удирдаж, сонгуульд унагасан. Чи ажлаа өг. Би Шадар сайдаа өгч байна. Би зөвхөн хоёр гурван даргын тухай ярьж байна. Кабинетын гишүүдийн тухай яриагүй шүү. Албан тушаалгүй, иргэн болж байгаад үзэлцье, за юу” гэж хэлсэн тухай мэдээлж байсан юм. Ингэж хэлсэн үгэндээ У.Хүрэлсүх хүрч, Шадар сайдын албан тушаалаасаа сайн дураараа татгалзаж өргөдлөө өгчээ.
Ийнхүү тэрээр мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газраас гарахаа илэрхийлсэн нь Ж.Эрдэнэбатын танхимыг цаашид засаглах боломжийг улам багасгаж байна. Мөн ирэх долоо хоногт УИХ-ын 19 гишүүний гарын үсэг бүхий Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина гэж дуулдаж буй. Энэ бүхнээс үзвэл Засгийн газрын хоногийн тоо гүйцэж байгаа бололтой.
paparatsi.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
За одоо өргөдөл өгч огцордог болоо юу, юу бичиж байгаагаа ойлгож байна уу энэ сэтгүүлч гуай
шадар сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгсөн байх шүү